ТАНСАГ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, РОМАНТИК ЗЭРЭГ НЬ ӨНДӨР ХЭРЭГЛЭЭТЭЙ ГАДААД УЛСЫН ЖУУЛЧДЫГ ТАТАХ СТРАТЕГИ ЮМ
Тайландын Хаант Улсын Аялал жуулчлалын газраас өндөр хэрэглээтэй гадаад улсын жуулчдыг татах, тэгэхдээ спорт, дуу хөгжим, соёлын дээд зэрэглэлийн арга хэмжээг өөрийн улсад зохион байгуулах замаар аялал жуулчлалын салбарын орлогыг нэмэгдүүлэх гурван жилийн төлөвлөгөөгөө танилцуулав. Тайландын Аялал жуулчлалын газрын аялал жуулчлал, бизнесийн асуудал хариуцсан дэд дарга Чиравадий Кунсоб-ын мэдэгдсэнээр тус газраас тайландын холбогдох байгууллага, тэр дундаа Тайландын үзэсгэлэн, яармагийн товчоотой хамтран зарим томоохон арга хэмжээ, тухайлбал “HOKA Chiang Mai Thailand – UTMB 2024” болон “Amazing Thailand Marathon Bangkok 2024” зэрэг олон арван мянган жуулчдын анхаарлыг татаж, олон зуун сая тай баат-ын ашиг төвлөрүүлсэн ижил төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн тус газраас шинэ жил, хятадын цагаан сар, “Сонгкран” усны баяр, “Loy Krathong” дэнлүүний баяр зэрэг арга хэмжээг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Тайландын Аялал жуулчлалын газрын гурван жилийн төлөвлөгөө нь өндөр хэрэглээтэй гадаад улсын жуулчдад чиглэсэн болохыг Тайландын Аялал жуулчлалын газрын аялал жуулчлал, бизнесийн асуудал хариуцсан дэд дарга Чиравадий Кунсоб онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: The Nation Thailand