images

“FORBES” СЭТГҮҮЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧАНСААГ ТАНИЛЦУУЛАВ

МЭДЭЭ

2024-12-13

39

“Forbes” сэтгүүл өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйчүүдийн ээлжит чансааг танилцуулав. Энэхүү жагсаалтад эмэгтэй гүйцэтгэх захирал, урлаг, соёлын алдартан, улс төрч, сайн үйлсийн ажилтан зэрэг олны танил хүмүүс багтсан бөгөөд тус жагсаалтын 29 дүгээрт Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават эрэмбэлэгдэв. “Forbes” сэтгүүлээс Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават-ыг 38 насны төрсөн өдрөөсөө өмнө Тайландын Хаант Улсын 31 дэх удаагийн Ерөнхий сайдаар томилогдсоныг онцолж, тус улсын хамгийн залуу Ерөнхий сайд гэж тэмдэглэв. Тус жагсаалтыг Европын Холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен гурван жил дараалан тэргүүлж байгаа бол түүний араас Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард, Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхий сайд Жоржиа Мелони, Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум нар эрэмбэлэгдэж байна.

Эх сурвалж: The Nation Thailand