images

ЦЭРГИЙН ЭРГЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАВ

МЭДЭЭ

2024-12-11

40

Тайландын Хаант Улсын улс төрийн “Pheu Thai” намын гишүүн бөгөөд парламентын гишүүн Праюут Сирипанич Засгийн эрхийг цэргийн хүчээр авахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий Батлан ​​хамгаалах яамны зохион байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө эгүүлэн татаж байгаагаа 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэв. Тэрбээр хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдсан бол Засгийн газарт цэргийн хэрэгт хөндлөнгөөс оролцох эрх олгохгүй ч цэргийн цол, тэр дундаа генерал цол олгох эсэхтэй холбогдуулан санал хэлэх боломжийг бий болгох байсныг онцлон тэмдэглэв. Улс төрийн “Pheu Thai” намын гишүүн бөгөөд парламентын гишүүн Праюут Сирипанич-ийн санаачилсан энэхүү хуулийн төслийг улс төрийн “Bhumjaithai”, “United Thai Nations” намын эвслээс дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бол тус улсын Батлан ​​хамгаалахын сайд Пумтам Вечаячай “Pheu Thai” нам уг хуулийн төсөлтэй ямар ч холбоогүй, харин ч хуулийн төслөө эгүүлэн татах шийдвэр гаргасанд талархаж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: Thai PBS World