images

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

МЭДЭЭ

2024-12-11

36

Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн Лхагва гарагт танилцуулсан “Хөгжлийн төлөв” тайланд Тайландын Хаант Улсын эдийн засгийн өсөлтийг 2024 онд 2.3-2.6 хувь болгон нэмэгдүүлж, ирэх оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг хэвээр нь буюу 2.7 хувийн өсөлттэй байна гэж таамаглав. БНХАУ-ын хувьд тус улсын эдийн засгийн өсөлтийг энэ 2024 онд 4.8 хувийн өсөлттэй гэж гаргасан бол ирэх 2025 онд 4.5 хувийн өсөлттэй, харин БНЭУ-ын эдийн засгийн өсөлтийг энэ онд 7.0-6.5 хувь, ирэх онд 7.2-7.0 хувь болгон бууруулсан байна. Азийн хөгжлийн банкны тайланд АНУ-ын худалдаа, төсөв, цагаачлалын бодлого нь Ази, Номхон далайн хөгжиж буй бусад улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, улмаар инфляцын түвшнийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцолжээ. Гүрж Улсаас Самоагийн Тусгаар Улс хүртэлх Ази, Номхон далайн хөгжиж буй 46 улсын эдийн засгийн өсөлт энэ 2024 онд 4.9 хувь, харин ирэх 2025 онд 4.8 хувийн өсөлттэй байгаа нь Азийн хөгжлийн банкны төсөөлсөн 5.0 болон 4.9 хувийн өсөлтөөс доогуур үзүүлэлт аж.

Эх сурвалж: Bangkok Post