images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЧУЛАЛУНКОНЫ ИХ СУРГУУЛЬ ТУС УЛСЫН АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН “CHULAGENIE” ПЛАТФОРМЫГ ТАНИЛЦУУЛАВ

МЭДЭЭ

2024-11-29

59

Тайландын Хаант Улсын Чулалунконы их сургууль, “Google Cloud” хамтран боловсрол, их сургуулийн эрдэм шинжилгээний өргөн хүрээний судалгаа хийх, орчин үеийн дэвшилтэт технологийг багш, оюутан нарт хүртээмжтэй хүргэх зорилго бүхий хиймэл оюун ухаанд суурилсан “ChulaGENIE” платформоо танилцуулав. Чулалунконы их сургуулийн Ерөнхийлөгч, профессор Вилерт Пуриват-ын мэдээлснээр тус платформыг ашиглах эрхийг ирэх 2025 оны 01 дүгээр сараас эхлэн багш нарт, мөн оны 03 дугаар сараас эхлэн оюутан болон бусад албан хаагчдад олгож эхлэх бөгөөд систем хөгжүүлэлтийг “Google” компанитай хамтран гурван сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Тус сургуулиас технологийн инновацыг нэвтрүүлэх хүрээнд “Google” компанийн хиймэл оюун ухааны салбарын чиглэлээрх сургалт, дадлагад нийт 800 гаруй багш, ажилтныг хамруулсан бөгөөд цаашид тай хэлээрх загвар хөгжүүлэлтийг хийж, нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: The Nation Thailand