images

МАЛАЙЗ ИРГЭДИЙН ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫГ ЗОРИХ ШАЛТГААН НЬ ЖУУЛЧДЫН ОЧИХ ДУРТАЙ ГАЗАР БАЙНА

МЭДЭЭ

2024-11-29

47

Малайз Улсын Аялал жуулчлал, соёл, урлагийн яамнаас гаргасан “Малайз Улсын гадаад болон дотоодын аялал жуулчлалын төлөв байдал” судалгаагаар тус улсын иргэд Тайландын Хаант Улсыг зорих болсон үндсэн шалтгааныг олж тогтоосон байна. Судалгаанд оролцсон нийт иргэдийн 41.9 хувь нь тайландын үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газрыг үзэж сонирхох хүсэлтэй байгаагаа, 25.5 хувь нь аяллын зардал бага гэдэг үндэслэлээр, 24.9 хувь нь шинэ адал явдал эрэлхийлэх хүсэлтэй байгаагаа, харин үлдсэн 7 орчим хувь нь найз нөхөд, бусад хүмүүс зөвлөсний дагуу Тайландын Хаант Улсыг зорьдог болохоо илэрхийлсэн байна. Тайландын Хаант Улс энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 3.7 сая малайз жуулчин хүлээн авсан бөгөөд үүний 49.33 хувь нь тайландын Сонгкла мужийн “Садао” шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрсэн байна. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тохиосон “Малайзын өдөр”-өөр тус улсын 100,000 орчим иргэн тайландын өмнөд хэсгийн таван мужид зорчиж, тайландын аялал жуулчлалын салбарт ойролцоогоор 100 сая малайз рингит буюу 22 сая орчим ам.доллар оруулсан байна.

Эх сурвалж: The Nation Thailand