images

ЗАСГИЙН ГАЗРААС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН "АГУУ ИХ" ЖИЛИЙГ ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-11-27

40

Тайландын Хаант Улсын Засгийн газар “Аялал жуулчлал, спортын агуу их жил 2025”-д зориулж илүү олон жуулчдыг татах арга хэмжээ, онцгой эрх олгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэлийг хангаж байна. Энэхүү санаачилгын хүрээнд ирэх онд 40 сая гаруй гадаадын жуулчин хүлээн авч, 3.4 их наяд баатын орлого олохоор зорьж байна.

Тус улсын Аялал жуулчлалын бодлогын үндэсний хорооны дарга, Тээврийн сайд Сурия Жунрунренкит хэлэхдээ, Засгийн газраас орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулдаг тус салбарт ихээхэн ач холбогдол өгч байгаа гэв. Засгийн газраас "Тайландын Хаант Улсын аялал жуулчлал, спортын агуу жил 2025"-ыг зарлаж, жуулчдыг татах зорилгоор хэд хэдэн онцгой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэрбээр энэ Мягмар гарагт болсон тус хорооны хуралдааны өмнө мэдэгджээ. Уулзалтын дараа тэрбээр хэлэхдээ, уг санаачилгыг дэмжих зорилгоор "Агуу их баяр", "Агуу их мөч", "Агуу их урилга", "Агуу их    " гэсэн таван кампанит аян өрнүүлэхээр шийдвэрлэсэнийг мэдэгдэв.

Тэрбээр тус яамнаас мөн ирэх сард Тайландын Хаант Улсын аялал жуулчлал, спортын агуу их 2025 оны дэлгэрэнгүй мэдээллийг, үүнд агаарын тээврийн компаниуд, зочид буудал, онлайн аялал жуулчлалын агентлагууд болон визний хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг нийтэлж танилцуулах болно гэж хэлэв. Түүнчлэн жуулчдад тус улсад хийх аялалаа урьдчилан төлөвлөх боломжийг олгохын тулд аялал жуулчлалын бүхий л томоохон арга хэмжээ, баяр наадмыг багтаасан хуанли гаргана гэжээ.

Эх сурвалж: Bangkok Post