images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ УРЛАГ, СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮРЭЭНД ЗАРИМ ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨНӨ

NEWS

2024-11-21

57

Тайландын Хаант Улсын Аялал жуулчлал, спортын яамнаас дэлхийн хэмжээний урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах боломжтой зарим газар, тухайлбал Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, “Нимибутр” спортын ордныг дахин төлөвлөж, үйл ажиллагаа, зориулалтыг нь өргөжүүлэхээр болсныг Аялал жуулчлал, спортын сайд Соравонг Тьентонг онцлон тэмдэглэв. Тэрбээр эдгээр газрыг дахин төлөвлөж, зориулалтыг нь өргөжүүлснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээс гадна тус улсыг дэлхийн хэмжээний урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах төв болгох боломжтой гэж мэдэгдэв. Аялал жуулчлал, спортын сайд Соравонг Тьентонг тус улс 2027 онд “Formula 1” болон “Tomorrowland” зэрэг олон улсын нэр хүндтэй томоохон арга хэмжээг өөрийн улсад зохион байгуулах боломжийг эрэлхийлж, холбогдох талуудтай яриа хэлэлцээг эхлүүлсэн гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Nation Thailand