images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ИРЭХ 2025 ОНД 3,900 ГАРУЙ ИРГЭНД ГАЗАР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

NEWS

2024-11-21

85

Тайландын Хаант Улсын Сангийн дэд сайд Паопүүм Рожанасакуль тус яамнаас төрийн байгууллагын эзэмшлийн бус газрыг оршин суух, эсхүл газар тариалангийн зориулалтаар иргэдэд түрээслэх “Thanarak Eua Ratsadon” буюу ард түмний хөрөнгө нэртэй кампанит ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Тус яамнаас энэ 2024 онд 12 мужийн 1,854 га газрыг 3,200 иргэдэд түрээслүүлсэн бөгөөд үүний 79.84 га газрыг 1,530 иргэнд оршин суух, харин үлдсэн 1,760 га газрыг 1,670 иргэнд газар тариалангийн зориулалтаар тус тус түрээслүүлсэн байна. Энэхүү кампанит ажил нь тус улсын эдийн засгийг дэмжих Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа ба иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох, эсхүл түрээсийн нэн таатай нөхцөлөөр иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, ажил, хөдөлмөр эрхлэх, орон сууцтай болох боломжийг олгож байгаагаараа онцлог аж. Тухайлбал, 100 м.кв хүртэлх хэмжээтэй орон сууцны зориулалттай газрыг 4 м.кв тутмыг 0.25 тай баат буюу 0.0072 центээр, харин газар тариалангийн зориулалттай 8 га хүртэлх газрыг 0.16 га тутмыг 30 тай баат буюу 0.87 центээр түрээслэх боломжтойгоос гадна иргэд тухайн газраа урт хугацаанд түрээсэлж, гэр бүлийн гишүүддээ өвлүүлэх боломжтойг Сангийн дэд сайд Паопүүм Рожанасакуль онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Nation Thailand