images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС УУР АМЬСГАЛЫН НОГООН САНГИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-11-19

61

Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хотноо энэ оны 11 дүгээр сарын 11-22-ны өдөр зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэсний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хуралд Тайландын Хаант Улсын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны газрын дарга Пирун Сайяситпанич тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Бага хурлын үеэр тайландын төлөөлөгчид Уур амьсгалын ногоон сангийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хенри Гонзалез-тай хоёр талын уулзалт хийж, тус сангаас тайландын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах хүчин чармайлт болон хөрөнгө оруулалтыг дэмжих боломжийн талаар санал солилцов. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны газрын дарга Пирун Сайяситпанич-ийн хэлснээр тус сан тайландын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, олон улсын гэрчилгээ олгоход дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийлснийг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Bangkok Post