images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЦАХИМ ЗАЛИЛАНТАЙ ТЭМЦЭХ ПЛАТФОРМ ХӨГЖҮҮЛНЭ

МЭДЭЭ

2024-11-20

53

Тайландын Хаант Улсын Цахим эдийн засаг, нийгмийн яамнаас хууль бус дуудлагын төв (call center)-ийн үйл ажиллагааг таслан зогсоох, хуурамч дуудлагатай тэмцэх зорилгоор “DE-fence” платформыг хөгжүүлж, ирэх 2025 онд үйл ажиллагаанд оруулахаар болсныг тус улсын Шадар сайд бөгөөд Цахим эдийн засаг, нийгмийн сайд Прасерт Жантараруангтонг онцлон тэмдэглэв. Энэхүү платформ нь тус улсын Харилцаа холбооны үндэсний комисс, хууль сахиулах байгууллага болон үүрэн холбооны оператор компани зэрэг холбогдох талуудын оролцоотойгоор иргэдэд хуурамч дуудлага таних, уг дуудлагын эрсдэлийн зэргийг тодорхойлох боломжийг олгох аж. Тайландын Хаант Улсын Эзэн хааны Цагдаагийн газрын Цахим өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн төвийн тайланд дурдсанаар тус төв 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд цахим гэмт хэрэгтэй холбоотой нийт 330,000 дуудлага хүлээн авсан бөгөөд нийт хохирлын хэмжээ нь 37 тэрбум тай баат буюу ойролцоогоор 1 тэрбум ам.доллар байна.  

Эх сурвалж: Bangkok Post