images

МАЛАЙЗ УЛС, БРАЗИЛ УЛС ХАГАС ДАМЖУУЛАГЧИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

МЭДЭЭ

2024-11-18

62

Малайз Улс хагас дамжуулагчийн салбарт Бразил Улстай хамтран ажилласнаар бүс нутгийн аж үйлдвэрийн гарц болоход бэлэн байна гэж Хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн сайд Сери Зафрул Абдул Азиз мэдэгдэв. Бразил Улсад болсон уулзалтын үеэр тэрээр АСЕАН-ны даргалагчийн байдлаа ашиглан хагас дамжуулагчийн инноваци, үйлдвэрлэлийн дэлхийн төв болгох зорилгод хүрч, зөвхөн Бразил, Малайз төдийгүй АСЕАН-ны бүх гишүүн улсад ашиг тус өгнө” гэж тэрээр мэдэгдэв.

Малайз нь урд (судалгаа, үйлдвэрлэл) болон ар (угсралт, туршилт, савлагаа) талын үйл ажиллагааг хамарсан иж бүрэн хагас дамжуулагчийн экосистемтэй бөгөөд одоогоор 85 тэрбум ам.доллар бүхий хагас дамжуулагчийг экспортолдог дэлхийн зургаа дахь том экспортлогч улс юм. Малайз Улсын хагас дамжуулагчийн салбарт Intel, Infineon, Micron, Texas Instruments зэрэг дэлхийн томоохон компаниас гадна Carsem, Inari зэрэг Малайз компани үйл ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Bernama