ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ХААН БНХАУ-Д АЙЛЧИЛНА
Ирэх онд ТХУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Тайландын Цог Жавхлант Хаан БНХАУ-д айлчилна гэж тус улсын Ерөнхий сайд Петонтан Чинават мэдэгдэв. АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын уулзалтын үеэр ТХУ-ын Ерөнхий сайд Петонтан Чинават БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, энэ үеэр “Цог Жавхлант Хаан, Хатан 2025 оны сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Тайланд, Хятадын харилцааны түүхэн үйл явдал болно” гэж Ерөнхий сайд Петонтан Чинават хэлэв. Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг 2025 онд тохиож буй харилцааны ойн үеэр ТХУ-д айлчилна гэдэгт итгэж байгааг онцолсон байна.
Хоёр талын уулзалтын үеэр 2025 онд ТХУ, БНХАУ-ын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал зохион байгуулах, хамтын ажиллагааг 1) ядуурлыг бууруулах; 2) цахим эдийн засаг; 3) зөөлөн хүч ба хүн хоорондын харилцаа гэх үндсэн 3 салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Эх сурвалж: Bangkok Post