images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ИРЭХ 2025 ОНД НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ НЭМЭЛТ БАЯР, АМРАЛТЫН ӨДРИЙН ХУВААРИЙГ БАТЛАВ

МЭДЭЭ

2024-11-14

73

Тайландын Хаант Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эрчимжүүлэх, улсын эдийн засгийг нэмэгдүүлэх хүрээнд ирэх 2025 он болон 2025 оны 01 дүгээр сард нэмэлт баяр, амралтын өдрийн хуваарийг баталлаа. Тус улсын Шадар сайд Пумтам Вечаяачай-гийн мэдээлснээр Аялал жуулчлал, спортын яамны гаргасан саналыг дэмжиж, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, мөн оны 08 дугаар сарын 11-ний өдөр болон 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг бүх нийтийн амралт болгон зарласнаар ирэх 2025 онд нийт 21 өдөр бүх нийтээр амрах аж. Тус улсын аялал жуулчлалын салбар нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг дангаар бүрдүүлдэг бөгөөд тус улсын Засгийн газраас энэ 2024 онд 36.9 сая гадаад жуулчин хүлээн авах зорилт тавиад байна. Тус улс 2019 онд нийт 40 сая гадаад жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 60 тэрбум ам.долларын ашиг олсон байна.

Эх сурвалж: Bangkok Post