АГААРЫН БОХИРДОЛ БАНГКОК ХОТЫГ БҮРХЭВ
Өнгөрсөн Лхагва гарагт тус улсын нийслэл Бангкок хотын ихэнх хэсэг, тэр дундаа Патумван дүүрэгт агаарын бохирдол хамгийн их буюу 65.2μг/м3 хүрсэн болохыг тус улсын Бохирдлын хяналтын газраас мэдэгдэв. Агаарын бохирдол энэ 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд агаарын бохирдол тус хотын Чатучак, Паяа Тай, Правет, Ратчатеви, Яннава дүүрэг, мөн Анг Тонг, Чачоенсао, Канчанабури, Нахон Патом, Нан, Сарабури болон Синг Бури мужид хамгийн их бүртгэгдэж байна.
Бохирдлын хяналтын газрын мэдэгдсэнээр Муанг , Банг Сао Тонг, Пра Праденг, Самут Пракан дүүрэгт агаарын бохирдлын хэмжээ хэвийн түвшинд байгаа гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Bangkok Post