images

ЕРӨНХИЙ САЙД, “WESTERN DIGITAL”-ТАЙ БАНГКОК ХОТНОО R&D ТӨВ БАЙГУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦАВ

МЭДЭЭ

2024-11-13

64

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонгтан Чинават энэ Мягмар гарагт Лос Анжелес хотноо байрлах зөөврийн хатуу диск, хадгалах төхөөрөмж үйлдвэрлэгч АНУ-ын тэргүүлэгч компани болох “Western Digital (WD)” компанийн удирдлагатай уулзаж, Тайландын Хаант Улсад хийх цаашдын хөрөнгө оруулалтын боломжуудын талаар ярилцав. Тэрбээр энэ 11 дүгээр сарын 10-18-ны хооронд болох АПЕК-ийн Эдийн засгийн асуудал хариуцсан тэргүүний 31 дэх уулзалт болон бусад холбогдох уулзалтад оролцохоор энэ долоо хоногт АНУ-д хүрэлцэн ирсэн гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жираю Хунгсуб мэдэгдэв.

Ерөнхий сайд Петонгтан тус компанийн Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Дэд ерөнхийлөгч бөгөөд WD компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Ирвинг Тантай уулзах үеэрээ тус компани нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд Тайландын Хаант Улсад үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийж байгаад нь талархал илэрхийлээд тус улсын Засгийн газар цахим эдийн засаг зэрэг голлох салбаруудад АНУ-ын компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгааг мэдэгджээ. Тэрбээр мөн Засгийн газраас аливаа саад бэрхшээлийг арилгаж, тус улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих болно гэдгээ нотлон илэрхийлжээ.

Эх сурвалж: The Nation Thailand