images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД “АПЕК”-ИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮН НАРЫН 31 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

МЭДЭЭ

2024-11-12

66

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават, Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Перу Улсын нийслэл Лима хотноо 2024 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдөр болох “АПЕК”-ийн Эдийн засгийн тэргүүн нарын 31 дэх удаагийн уулзалтад оролцохоор Бангкок хотоос хөөрөв. Ерөнхий сайд Петонтан Чинават энэхүү уулзалтаас өмнө Америкийн Нэгдсэн Улсын Лос-Анжелес хотноо тайландын Элчин сайдын яам, консул болон бизнесийн байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийх аж. Тус хотод тайландын 400,000 гаруй иргэн ажиллаж, амьдардаг байна. Ерөнхий сайд “АПЕК”-ийн Эдийн засгийн тэргүүн нарын 31 дэх удаагийн уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Перу Улсын Ерөнхийлөгч Дина Эрсилья Болуарте Зегарра-д бараалхахаас гадна уулзалтад оролцож буй бусад улсын төр, Засгийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байгааг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жираюу Хуангсап мэдэгдэв.  

Эх сурвалж: Nation Thailand