images

ТХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ФОРМУЛА 1 (FORMULA 1) УРАЛДААНЫ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ УРАГШЛУУЛНА

МЭДЭЭ

2024-11-11

67

ТХУ-ын Ерөнхий сайд Петонтан Чинават аялал жуулчлалыг хөгжүүлэх мега төслийн хүрээнд Формула 1 уралдааныг тус улсад зохион байгуулахаар хэлэлцэж байгаа талаар өөрийн цахим сүлжээ (https://x.com/ingshin/status/1854793910994059271 )-нд нийтлэв. Энэхүү төсөл нь аялал жуулчлалыг татах, хотыг тэлэх болон хот төлөвлөлтөд тусална гэж тэрээр мэдэгдсэн байна.

ТХУ-ын Засгийн газар оны төгсгөлд аялал жуулчлалыг сурталчлах төрөл бүрийн сурталчилгааны ажлыг өрнүүлж, аялал жуулчлалаас олох орлогыг 7.5%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Каром Фонфонкланг-ийн мэдээлснээр Аялал жуулчлал, спортын яам ТХУ-д аялах “72 Styles of Happiness to Experience” сурталчилгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд маршрут тус бүр нь "Five Must-do" буюу заавал үзэх, амтлах, худалдан авах зэрэг онцлог газар, бараа бүтээгдэхүүнийг үүгээр сурталчилж байгаа юм.

Энэхүү сурталчилгаа нь аялал жуулчлалыг тогтвортой байлгахын зэрэгцээ жилийн турш жуулчдыг татах, бусад мужийн аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Эх сурвалж: Bangkok Post