ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС 29 САЯ ГАДААД ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЧ, 1.35 ТЭРБУМ ТАЙ БААТ-ЫН АШИГ ОЛОВ
Тайландын Хаант Улсын аялал жуулчлалын салбар сэргэж, тус улсад хятад, малайз, энэтхэг, солонгос, оросын жуулчид хамгийн их зорчсоноос гадна өвлийн амралт, энэтхэгийн “Diwali” буюу хинди шашны үндэсний баярыг тохиолдуулан энэтхэг, бусад улсын жуулчдын урсгал нэмэгдэв. Тайландын Аялал жуулчлал, спортын сайд Соравон Тьентонг-ийн мэдэгдсэнээр тус улс энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд гадаад улсын нийт 29,080,390 иргэнийг хүлээн авч, аялал жуулчлалын салбарт 1.35 тэрбум тай баат буюу 39.9 тэрбум ам.доллар төвлөрүүлэв. Өнгөрсөн долоо хоногийн хувьд тус улс нийт 701,962 гадаад улсын иргэн хүлээн авсан бөгөөд энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 20.10 хувиар өссөн үзүүлэлт аж. Тэрбээр тус улсад “long-haul” буюу европ, америк болон далайн бүс нутгаас тус улсыг зорин ирж буй жуулчдын тоо эрс нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Nation Thailand