images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ СТРАТЕГИЙН ДЭМЖЛЭГ

МЭДЭЭ

2024-11-08

28

Зүүн Өмнөд Азийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний “Grab” компани Тайландын Хаант Улсын Засгийн газрын “Гайхамшигт тайландын аялал жуулчлалын жил 2025” кампанит ажлын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх Засгийн газрын санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Энэ хүрээнд тус компанийн тайланд дахь төвийн дарга Ворачат Луксаналод-ийн мэдээлснээр тус компани үйл ажиллагаандаа “Grab Executive” болон “Bangkok: Taste, Tour, Treasure” үйлчилгээг нэвтрүүлсэн байна. “Grab Executive” үйлчилгээ нь тансаг зэрэглэлийн Mercedes-Benz E-Class, BMW, Toyota Vellfire, Toyota Alphard зэрэг бага болон дунд оврын тээврийн хэрэгслээр гадаадын жуулчдад үйлчилж, жуулчдын аюулгүй байдал, тав тухыг хангахад чиглэсэн үйлчилгээ бол “Bangkok: Taste, Tour, Treasure” үйлчилгээ нь жуулчдын тэр бүр мэддэггүй түүх, соёлын дурсгалт газар, тай хоол болон бусад соёл, урлагийн баяр наадамд хүргэх үйлчилгээ аж. “Grab” компанийн тайланд дахь төвийн дарга Ворачат Луксаналод Засгийн газрын санаачилсан “Гайхамшигт тайландын аялал жуулчлалын жил 2025” кампанит ажил тус улсыг дэлхийн хэмжээний аялал жуулчлалын төв болгож, аялал жуулчлал, эдийн засгийн салбарыг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: Nation Thailand