images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС, АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

МЭДЭЭ

2024-11-05

37

Тайландын Хаант Улсын Худалдааны сайд Пичай Нариптапхан Арабын Нэгдсэн Эмират Улсын Эдийн засгийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Тани бин Ахмед Аль Сеюүд болон тус улсын бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хөрөнгө оруулалт, хүнсний аюулгүй байдлын асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Худалдааны сайд Пичай Нариптапхан тайландын технологийн экосистем, тэр дундаа найдвартай инженерийн дэд бүтэц, тогтвортой эрчим хүч, усны нөөцийг ашиглан Тайландын Хаант Улсад мэдээллийн төв байгуулах боломж өндөр байгааг онцлоод, Арабын Нэгдсэн Эмират Улсын дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх найдвартай түншийг холбож өгөх, Арабын Нэгдсэн Эмират Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Эдийн засгийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Тани бин Ахмед Аль Сеюүд Тайландын Хаант Улстай хог хаягдал, усны менежментийн салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж, тус улсаас ажиллах хүч импортлох хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Уулзалтын төгсөлд талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтойд санал нэг байгаагаа илэрхийлж, ойрын хугацаанд эцэслэхээр тохиролцов.

Эх сурвалж: Nation Thailand