ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДЭЭД ТАНХИМ, СЕНАТЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГКОН СУРАТСАЧАД БАРААЛХАВ
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Тайландын Хаант Улсын Үндэсний ассамблейн дээд танхим, Сенатын ерөнхийлөгч Монгкон Суратсачад бараалхав. Уулзалтаар Элчин сайд А.Төмөр Монгол, Тайландын Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож буй энэ үед хоёр талын парламентын хамтын ажиллагаа, ялангуяа Монгол, Тайландын хамтын ажиллагааны 5 жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал (шашны болон спортын аялал жуулчлал), соёл, хөдөө аж ахуй, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаанд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг онцлов.
Мөн тус уулзалтын дараа Тайландын Хаант Улсын Үндэсний ассамблейд морин
хуурын аялгууг эгшиглүүлэв.