ОУВС-ААС 2024 ОНД АСЕАН 4.6 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ БАЙНА
АСЕАН-ны гишүүн улсын эдийн засгийн өсөлт дотоодын эрэлт, экспортоос нөлөөлж энэ жил 4.6 хувь, 2025 онд 4.7 хувь байх төлөвтэй байгааг ОУВС-аас мэдэгдэв.
ОУВС-аас боловсруулсан “Ази, Номхон Далайн бүсийн хэтийн төлөв: Тохиромжтой өсөлт болон эрсдэл” сэдэвт тайландаа Индонез, Филиппин, Вьетнам зэрэг улс эрчимтэй өсөх төлөвтэй байна (хоёр жилийн хугацаанд тав ба түүнээс дээш хувь), харин Тайландын үзүүлэлт хэвээр байх (2024 онд 2.8 хувь, 2025 онд 3.0 хувийн өсөлт) ажээ.
Үүний зэрэгцээ ОУВС Малайзын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийг 4.8 хувьд хүрнэ гэсэн таамаглалаа шинэчилж, 2025 онд 4.4%-иар өснө гэсэн төсөөллөө хэвээр үлдээв.
ОУВС-аас Хятад, АНУ-ын худалдааны хурцадмал байдлыг үл харгалзан АСЕАН-ны гишүүн улс Хятад, АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаагаа бэхжүүлсээр байгааг мэдээлэв.
Эх сурвалж: Bernama