images

ЧИАНГ МАЙ МУЖ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ БОЛОВСРУУЛАХ СТАНЦ БАРИХААР БОЛОВ

МЭДЭЭ

2024-11-04

38

Чианг Май хотын захиргаа Тайланд-Хятадын хамтарсан хог хаягдлаас эрчим хүч гаргах цахилгаан станц барихаар тогтов. Тус станцыг хоёр жилийн хугацаанд барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нийт 2.3 тэрбум баатын өртөг бүхий хөрөнгө оруулалтын гэрээнд Чианг Май хотын захиргаа болон хятадын Тианин ХК гарын үсэг зурав.

Тус станц өдөрт 500-650 тонн хог хаягдлыг шатааж 10 мегаватт цахилгаан үйлдвэрлэх юм. Тианин ХК-ийн мэдээлснээр Хятадад хог хаягдлаас эрчим хүч гаргах үйлдвэр барьж байсан сайн туршлагаа Чианг Май дахь төсөлд ашиглана гэв. Мөн энэхүү үйлдвэр нь Чианг Май хотын хог хаягдлын менежментийн оновчтой шийдлийг бий болгох зорилготой ажээ.

“Тайландын Дотоод хэргийн яамнаас хог хаягдлын менежментийн арга барил, тэр дундаа утаагүй зуух ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх талаар аймаг бүрт чиглэл өгсөн. Чианг Май нь аялал жуулчлалын гол бүс нутаг учраас тус муж өдөрт 2500 тонн хог хаягдлыг зарцуулах ёстой. Өмнө нь Чианг Майд хог хаягдлыг зайлуулах тохиромжтой талбай байгаагүй. Хувийн хэвшил хог хаягдлыг булшлах замаар устгадаг байсан нь өндөр зардалтай байв” гэж Чианг Май хотын захирагчийн орлогч Тосапол Пуанудом мэдэгдэв.

Эх сурвалж: Bangkok Post