images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИНДЕКС БУУРАВ

МЭДЭЭ

2024-10-31

44

Тайландын Хаант Улсын Аж үйлдвэрийн эдийн засгийн газрын мэдэгдсэнээр тээврийн хэрэгсэл болон барилгын салбарын зогсонги байдалтай холбогдуулан тус улсын үйлдвэрлэлийн индекс (MPI) энэ 09 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буурч 92.4 нэгжид хүрсэн байна. Аж үйлдвэрийн эдийн засгийн газрын ерөнхий захирал Пассакон Чайрат-ын мэдээлснээр дотоодын эдийн засгийн удаашралтай байдал иргэдийн худалдан авах чадвар сул болон өрхийн өрийн хэмжээ их байгаа зэрэг нь үйлдвэрлэлийн индекс буурах үндсэн шалтгаан болж байгааг онцлоод, тус улсын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэл арван дөрвөн сар үргэлжлэн буурч байгааг тэмдэглэв. Тэрбээр тээврийн хэрэгслийн нийт үйлдвэрлэл, тэр дундаа ачаа тээврийн дунд оврын тээврийн хэрэгсэл, зорчигч тээврийн суудлын автомашин болон цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл 23.4 хувиар, харин барилгын салбар, тэр дундаа цемент, бетон зэрэг барилгын материал үйлдвэрлэл төр, хувийн хэвшлийн барилгын төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа удааширснаас шалтгаалан 8.9 хувиар тус тус буурсан байна. Тайландын бизнес эрхлэгчид иргэдийн худалдан авах чадвар сул, Америкийн Нэгдсэн Улсын эдийн засаг болон тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль зэргээс шалтгаалан энэ оны сүүл үе гэхэд зарим сорилттой нүүр тулгарах төлөвтэй байна.

Эх сурвалж: Bangkok Post