images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ИРЭХ ОНД УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭГ САЯ НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗОРИЛТ ТАВЬЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-10-29

13

Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын Суварнабум олон улсын нисэх онгоцны буудлын 5 жил үргэлжилсэн өргөтгөлийн ажил буюу гурав дахь нисэх зурвас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтад орсонтой холбогдуулан тус улсын Засгийн газраас ирэх 2025 онд улсын хэмжээнд нэг сая нислэг үйлдэх зорилт тавьж байгааг Зам тээврийн дэд сайд Манапон Чароенсри онцлон тэмдэглэв. Тэрбээр энэхүү зорилт нь тайландыг бүс нутгийн нисэхийн сүлжээ болгох болон тус улсын аялал жуулчлал, эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын зорилтын нэг гэж мэдэгдээд, 2024 оны төсвийн жилд улсын хэмжээнд нийт 836,513 нислэг үйлдсэн нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг онцлов. Суварнабум олон улсын нисэх онгоцны буудалд жилд 348,980 нислэг буюу өдөрт дунджаар 950 орчим онгоц хөөрч, буудаг ба өргөтгөл үйл ажиллагаанд орсноор цагт 68-94 нислэг хүлээн авах боломжтой болох юм байна.

Эх сурвалж: Bangkok Post