images

BLACKBERRY МАЛАЙЗ УЛСАД АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨВӨӨ БАЙГУУЛАВ

МЭДЭЭ

2024-10-28

43

Канад Улсад төвтэй BlackBerry Ltd компани нь Малайз Улсын Сайбержаяа (Cyberjaya) хотноо Ази, Номхон далайн бүс нутгийн кибер аюулгүй байдлын төвөө байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Аюулгүй байдлын программ хангамж, үйлчилгээ үзүүлэгч Blackberry Ltd компанийн мэдээлснээр шинэ төв болон бүс нутгийн өргөтгөл нь 2023 оны 11 дүгээр сард Малайз Улсын Засгийн газартай кибер аюулгүй чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу хийгдэж буй ажил юм.

Малайз Улсын Харилцаа холбооны сайд Фахми Фадзил Blackberry Ltd бүс нутгийн төвийг тус улсад байгуулсан явдлыг сайшааж, кибер аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн шийдлийг бүс нутагт ашиглах боломжийг олгоно гэж онцлов.

Тус бүс нутгийн төв нь борлуулалт, маркетинг, аюулгүй байдлын судалгаа, техникийн дэмжлэг, мэргэжлийн үйлчилгээ, удирдлага болон кибер аюулгүй байдлын чадварлаг сургагч багш нараас бүрдэх бөгөөд Малайз Улс болон бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлыг дэмжих аж.

Эх сурвалж: Bernama