images

ЦАГААЧ АЖИЛЧДАД ЗОРИУЛСАН ТӨВИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛНА

МЭДЭЭ

2024-10-25

24

Өнгөрсөн Даваа гарагт болсон Цагаач ажилчдын зохион байгуулалтын асуудлаарх Үндэсний хорооны хурлаар тайландад хөдөлмөр эрхэлж буй мьянмар, камбож, лаос, вьетнам зэрэг дөрвөн улсын иргэдийг бүртгэх, тэдний статусыг баталгаажуулж, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох зорилго бүхий “Certificate of Identity” төвийг анх удаагаа Бангкок хотын Самут Сакон дүүрэгт байгуулахаар шийдвэрлэснийг тайландын Хөдөлмөрийн сайд Пипат Ратчакитпракан онцлон тэмдэглэв. Тус төв нь ирэх 2025 оны 04 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулах бөгөөд төвийн үйл ажиллагааны үр нөлөөг харгалзан ижил төрлийн төвийг бусад муж, дүүрэгт байгуулах эсэхийг шийдвэрлэх аж. Тайландын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Сомчай Моракотсриван тус төвийг үйл ажиллагаанд оруулснаар бизнесийн салбар дахь ажиллах хүчний хомсдолыг бууруулах чухал ач холбогдолтойг тэмдэглээд, энэ 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор ажил олгогчдыг өөрийн байгууллагад хөдөлмөр эрхэлж буй дээр нэр дурдсан улсын ажилчдыг бүртгүүлэхийг уриалав. 

Эх сурвалж: Bangkok Post