images

“КО ЧАНГ” АРАЛ 2024 ОНЫ ДЭЛХИЙН ХОЁР ДАХЬ ШИЛДЭГ ХАЛУУН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ЗОРЧИХ ГАЗРААР ШАЛГАРЧЭЭ

МЭДЭЭ

2024-10-23

39

Олон улсын аялал жуулчлалын “Travel and Leisure” сэтгүүлээс Тайландын Хаант Улсын “Ко Чанг” арлыг 2024 оны дэлхийн хоёр дахь шилдэг халуун бүсийн аялал жуулчлалын газраар нэрлэжээ.

Үүнтэй холбогдуулан “Ко Чанг” Үндэсний дархан цаазат газрын дарга Нерамит Сонсенг хэлэхдээ, Пукетийн дараа хоёрдугаарт орох тус арлын зэрэглэл ахиж, "Тайландын булангийн сувд" гэж нэрлэгддэг тус арал нь Тайландын Хаант Улсын байгалийн үзэсгэлэнт байдал, олон улсын аялагчдын сэтгэлийг татдаг байдлыг илтгэж байна гэжээ. Түүнчлэн тэрбээр энэ нь Тайландын Хаант Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дөхөм болно гэж хэлжээ.

“Travel and Leisure” сэтгүүлээс дэлхийн жуулчдын аяллаар очих дуртай хамгийн шилдэг арван газрын жагсаалтыг гаргажээ. Эдгээр нь: Мальдив, Ко Чанг, Хавай, Фижи, Палаван (Филиппин), Британийн Виржиний арлууд, Коста Рика, Бора Бора (Францын Полинез), Мерида (Мексик), Бали аж.

Эх сурвалж: Thai PBS World