images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ УРИАЛАВ

МЭДЭЭ

2024-10-23

6

Тайландын Хаант Улсын зээлжих зэрэглэлийг одоогийн BBB+ түвшнээс бууруулж болзошгүй гэсэн Siam арилжааны банкны (SCB) Эдийн засгийн мэдээллийн төвийн урьдчилсан таамаглалд санаа зовнисон Тайландын Худалдааны танхимаас Засгийн газрыг тус улсын эдийн засгийг бэхжүүлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг уриалжээ. Тус банкнаас өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад хүргэж болзошгүй гурван сул тал байна гэжээ. Нэгдүгээрт, энэ нь бүтцийн асуудал бөгөөд нэг хүнд ногдох орлого бага, хүн ам зүйн бүтэц нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа явдал юм. Хоёрдугаарт, хувийн хэвшлийн өр өндөр, гуравдугаарт Засгийн газрын өр, төсвийн алдагдал үргэлжлэн нэмэгдсээр байгаа явдал юм. Эдгээр гурван асуудал нь тус улсын төсвийн бодлогыг сулруулж, улмаар Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа нэмэгдэж байгаа нь КОВИД-19 цар тахлын дараа өрийн харьцааг амжилттай бууруулж чадсан бүс нутгийн бусад улстай харьцуулахад эрс ялгарч байгааг тэмдэглэжээ.

Энэ сарын эхээр Дэлхийн банкнаас Тайландын Хаант Улсын 2024 оны ДНБ-ий өсөлтийн таамаглалыг бууруулж 2.4 хувь болгож, 2025 оныг 3.0 хувь болгож бууруулсан нь энэ 4 дүгээр сарын тайлангийн төсөөлөл болох 2.8 болон 3.0 хувиас бага байгаа аж. Тайландын Хаант Улсын ДНБ-ий өсөлт 2010 оноос хойш жилд дунджаар ердөө 2.6 хувьтай байгаа нь бүс нутгийн бусад улсаас доогуур байгааг тус банк онцолжээ. Хөрөнгө оруулалт, бүтээмжийн өсөлт харьцангуй сул, бүтцийн өөрчлөлт гацсан, тэгш бус байдал нэлээд өндөр хэвээр байна. Түүнчлэн, хүн амын хурдацтай насжилт нь ирээдүйн өсөлтийг дэмжих хөдөлмөрийн насны хүний тоо цөөрч байна гэсэн үг юм.

Эх сурвалж: The Nation Thailand