images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ЯАМД НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ ШИНЭЧИЛНЭ

МЭДЭЭ

2024-10-22

35

Тайландын Хаант Улсын Сангийн яам, Нийгмийн хөгжил, хүний аюулгүй байдлын яам хамтран иргэдэд олгож буй төрийн халамжийн мэдээллийн санг шинэчилж, мэдээллийн ил тод байдлыг хангах, хуурамчаар бичиг баримт бүрдүүлж төрөөс халамж авч буй иргэдийн тоог бууруулахаар ажиллаж байгааг Сангийн дэд сайд Жулапун Аморниват онцлов. Тэрбээр тус улсад сар бүр 10,000 тай баат-ын халамж авдаг нийт 14.5 сая иргэн байдаг ч эдгээр иргэд төрөөс халамж авах зайлшгүй шаардлагатай иргэд мөн эсэх, халамжийг бодит судалгаан дээр үндэслэсэн олгосон эсэхийг нягтлах зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдэв. Өнгөрсөн 2023 оны төсвийн жилд халамж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр болон бусад зардал нийт төсвийн зарлагын 67.1 хувь, үүний 12.9 хувь буюу 411 тэрбум тай баат нь нийгмийн халамж, харин 16.1 хувь буюу 514 тэрбум тай баат нь төрийн албан хаагчдын цалин аж.

Эх сурвалж: Bangkok Post