images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БНХАУ-Д 6G ТЕХНОЛОГИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХ ТӨВ БАЙГУУЛАХЫГ УРИАЛАВ

МЭДЭЭ

2024-10-18

24

Тайландын Хаант Улс, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ирэх онд тэмдэглэхтэй холбогдуулан эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэлэлцүүлгийн үеэр БНХАУ-д 6G технологийн хиймэл дагуул хөөргөх төв байгуулахыг тус улсын Ерөнхий сайд Петонтан Чинават уриалжээ.

БНХАУ-аас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Хан Жичян өнгөрсөн Баасан гарагт тус улсын Ерөнхий сайдад бараалхсан бөгөөд тэрбээр уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, БНХАУ-ын Элчин сайдын яам болон Тайландын Хаант Улс-БНХАУ-ын Худалдааны танхимыг төлөөлж, Тайландын Хаант Улсын Засгийн газарт үерийн гамшигт өртсөн иргэдэд туслах зорилгоор 7.2 сая баат хандивлажээ.

Тус уулзалтын үеэр Ерөнхий сайдын зүгээс Тайландын Хаант Улс, БНХАУ-тай харилцан ашигтай харилцаа, ялангуяа худалдаа, хөгжиж буй аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх, соёлын солилцоо зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын компаниудыг тус улсад дата төв, цахилгаан автомашин (EV) үйлдвэрлэлийн төв, 6G үйлчилгээ үзүүлэх бага тойрог замын хиймэл дагуулд зориулсан жижиг пуужин хөөргөх төв барих зэргээр хөрөнгө оруулалт хийхийг уриалжээ.

Эх сурвалж: Bangkok post