images

ЭНЭ ЖИЛ ТАЙЛАНДЫН ЦАГААН БУДААНЫ ЭКСПОРТ ӨНДӨР БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

МЭДЭЭ

2024-10-18

24

Тайландын цагаан будааны экспорт үерийн гамшгаас үл хамааран өмнөх жилийн экспортоос өндөр байх төлөвтэй байна.

Цагаан будааны тариалалтад үерийн гамшгаас үүссэн хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа ч тус улсын зүүн хойд хэсэгт байрлах гол тариалангийн талбай үерт өртөөгүй ажээ. Тус улсын Цагаан будаа экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Чукиат Офасвонгсе Крунгтеп Туракиж-д хэлэхдээ, энэ жил цагаан будааны тариалалт 33-34 сая тонн орчим буюу өмнөх жилийн 32 сая тонноос өндөр байх төлөвтэй байгааг мэдэгдэв. Мөн тэрбээр хэлэхдээ, энэ оны эхний есөн сарын байдлаар долоон сая тонн будаа экспортолсон ба Энэтхэг Улс цагаан будааны экспортоо сэргээх хүртэл тус улсын экспорт цаашид ч нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: The Nation Thailand