images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС МАНГОСТИН ЖИМСНИЙ ЭКСПОРТООРОО ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ

МЭДЭЭ

2024-10-08

51

Тайландын Хаант Улс энэ оны эхний найман сарын байдлаар мангостин жимсний экспорт 15 тэрбум тай баат буюу 450 орчим сая ам.долларт хүрсэн бөгөөд улмаар түүхэн дээд амжилт тогтоов. Тус улс өнгөрсөн 2023 онд  17 тэрбум тай баат буюу 500 орчим сая ам.долларын үнэ бүхий 250,000 тонн мангостин жимс экспортолсон байна. Тус улсын мангостин жимс тариалалтын 91 хувийг экспортолдог бөг нийт экспортын 90 орчим хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолдог. Тайландын Худалдааны бодого, стратегийн газрын захирал Понпон Наянапакон-ны мэдэгдсэнээр тус улсын экспортын өрсөлдөх чадвар нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэлийн стандартыг дээшлүүлэх, улмаар сайн чанартай бараа, бүтээгдэхүүн экспортлохыг чухалчилж байгаа гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Nation Thailand