images

МЬЯНМАР ДАХЬ ХЯМРАЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА ГОЛ ТОГЛОГЧ БАЙХ ЁСТОЙГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ

МЭДЭЭ

2024-10-08

55

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Паетонтан Чинават 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад зохион байгуулсан Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсын төр, Засгийн тэргүүн нарын Дээд хэмжээний уулзалтад оролцов. Тэрбээр мьянмарт гарч буй иргэний дайныг зогсоож, энх тайвныг тогтооход тус байгууллага голлох чухал үүрэгтэйг онцлоод, мьянмарт үүсээд буй хямралыг дипломатын аргаар шийдвэрлэх хүрээнд тус улс 2025 онд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах Малайз Улстай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад болж буй хямралын үр дүнд тус улсын нийт хүн амын 3/1 нь хүмүүнлэгийн тусламж авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн бөгөөд гишүүн улсын төр, Засгийн тэргүүн нарын Дээд хэмжээний уулзалт болохоос нэг долоо хоногийн өмнө Бүгд Найрамдах Индонез Улс НҮБ болон мьянмарын хунта-г эсэргүүцэгчдийг оролцуулсан олон улсын хурал зохион байгуулсан байна.

Эх сурвалж: Nation Thailand