АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН НИСЭХИЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ НЬ
Филиппин Улсын Манила хотноо 2024 оны 10 дугаар сарын 02-03-ны өдөр “Aviation Summit 2024” дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж, энэ үеэр Ази, Номхон далайн бүс нутгийг ойрын хорин жилийн хугацаанд агаарын тээврийн салбарын өсөлтийг тэргүүлнэ гэж таамаглажээ.
Пүрэв гарагт өндөрлөсөн хоёр өдрийн арга хэмжээ нь дэд бүтэц, технологи, үйлчилгээ зэрэг нисэхийн салбарт хөрөнгө оруулалтын боломжийг хэрхэн бий болгох талаар ярилцсан байна. Ази, Европын төр, хувийн хэвшлийн 300 гаруй төлөөлөл оролцсон уг дээд хэмжээний уулзалтад бүс нутгийн агаарын тээврийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагчид, ялангуяа АСЕАН-ны гишүүн улсын хувьд том боломж гэдгийг онцолжээ.
Урьдчилсан тооцооллоор Ази, Номхон далайн бүс нутагт ойрын хорин жилийн хугацаанд нисгэгч, техникч, бүхээгийн багийн гишүүд зэрэг нэг сая орчим шинэ чадварлаг мэргэжилтэн шаардлагатай болох аж.
Эх сурвалж: Nation Thailand