МАЛАЙЗ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 10 СТРАТЕГИЙН САЛБАРТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ НӨЛӨЛЛИЙН СУДАЛГААГ ХИЙВ
Хиймэл оюун ухаан (AI) Малайзын хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөллийн судалгааны тайланд стратегийн 10 салбарыг хамарна гэж Хүний нөөцийн сайд Стивен Сим Чи Кеонг мэдэгдэв. Түүний хэлснээр Хүний нөөцийн яамны хийсэн судалгааны тайлан нь ирэх 3-5 жилийн хугацаанд Малайзын хөдөлмөрийн зах зээл дэх үүрэг, ур чадварын хувьсалыг чиглүүлэх бөгөөд ойрын хугацаанд тайланг олон нийтэд танилцуулах аж.
Тус судалгаанд мэдээлэл, харилцаа холбооны технологи, дэлхийн бизнесийн үйлчилгээ, сансар судлал, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, бөөний худалдаа ба жижиглэнгийн худалдаа, электрон бараа, инженерчлэл, эмийн үйлдвэрлэл, эмнэлгийн хэрэгсэл, эрчим хүч, хими, далайн болон оффшор бүс, аялал жуулчлал, зочид буудал зэрэг салбар багтаасан байна.
Хүний нөөцийн сайд Стивен Сим Чи Кеонг “National Human Capital Conference and Exhibition 2024” үеэр мэдэгдсэн бөгөөд уг арга хэмжээ нь Зүүн Өмнөд Азийн хамгийн том хэлэлцүүлгийн платформ болж байгаа юм. Энэ жилийн үндсэн сэдэвт хиймэл оюун ухааны ажлын байр дахь нөлөө, хиймэл оюун ухааны үүрэг, ажиллах хүчний цаашдын үр дагавар багтаж буй.
Эх сурвалж: Malay Mail