images

ТХУ-ЫН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ГАЗАР ХҮРЭЛЗГЭНИЙГ СУРТАЛЧЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-09-30

42

Олон улсын худалдааг дэмжих газрын дарга Пхусит Ратанакул Чонбури мужийн хүрэлзгэний фермтэй танилцсаны дараа тус шавжийг тус улсын зөөлөн хүчний бодлогод ашиглаж болох талаар мэдэгдсэн байна.

"Хүрэлзгэнэ нь уургаар баялаг бөгөөд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн болгон боловсруулах боломжтой. Үүнээс гадна хүрэлзгэний аж ахуй нь мал аж ахуйн томоохон үйлдвэрлэлтэй холбоотой байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулж, олон улсын зах зээлд эрэлтийг нэмэгдүүлэхэд тусална. ТХУ-ын зөөлөн хүчний бодлогыг дэмжих үүднээс аж ахуйн нэгжид үйлдвэрлээ нэмэгдүүлэх, гадаад улсад сурталчлахад дэмжлэг үзүүлнэ" гэж Пхусит Ратанакул мэдэгдсэн байна.

ТХУ нь олон төрлийн хоолонд шавьж нэмэх эртний түүхтэй бөгөөд энэ нь тус улсын хоолны соёлын чухал хэсэг болсон юм. Хүрэлзгэнээс гаргадаг онцлох бүтээгдэхүүнд ургамлын уураг, хүрэлзгэний уураг, пробиотик зэрэг багтдаг бөгөөд эрүүл мэндэд ихээхэн ач тустай “супер хоол” гаргадаг байна. Эдгээр бүтээгдэхүүн нь хоол боловсруулах үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулахын зэрэгцээ арьсанд тустай ажээ.

Эх сурвалж: Nation Thailand