images

АМБУЛАТОРИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛНА

МЭДЭЭ

2024-09-27

36

Тайландын Хаант Улсын Нийтийн эрүүл мэндийн сайд Сомсак Тепсутин гадуур эмчлүүлж буй өвчтөний амбулаторийн зардлыг бууруулах санаачилга гаргав. Тэрбээр хэрэв энэхүү санаачилга амжилттай хэрэгжсэн тохиолдолд эмнэлэг болон сувилалд олгох санхүүжилтийг тэгш хуваарилах замаар эрүүл мэндийн салбарын шударга өрсөлдөөнийг бий болгоно гэж мэдэгдээд, эдийн засгийн үр ашгийн тооцоог гаргах чиглэлийг Үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдлын газарт даалгав. Тус улсын Үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдлын газар нь 30 тай баат-ын эрүүл мэндийн хөтөлбөр буюу “Universal Coverage” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Зарим эмнэлэг болон сувилал тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хангалттай санхүүжилтгүйн улмаас тогтвортой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй эрсдэлд хүрсэн тул энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхээр болсон байна. Тус улсын эмнэлэг болон сувилал нь амбулаториор үйлчлүүлэх өвчтөн тус бүрийн тоогоор харилцан адилгүй санхүүжилттэй авдаг байна. Тухайлбал, сувилал нэг өвчтөнөөс 500 тай баат, харин эмнэлэг 1,500 тай баат-ын хураамж авдаг байна. Тус улсын Засгийн газраас халдварт бус өвчнийг эмчлэх хүрээнд жил бүр ойролцоогоор 130 тэрбум тай баат буюу 4 орчим тэрбум ам.доллар зарцуулдаг.

Эх сурвалж: Bangkok Post