images

НҮБ-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААР ХҮРЭЛЦЭЭТЭЙ ЭДИЙН ЗАСАГ, ҮНДЭСТЭН ДАМНАСАН ГЭМТ ХЭРГИЙН АСУУДЛЫГ ОНЦЛОВ

МЭДЭЭ

2024-09-25

41

Тайландын Гадаад хэргийн сайд ирээдүй хойч үедээ зориулж илүү сайхан дэлхийг бүтээхэд НҮБ-ын “Ирээдүйн төлөө гэрээ” чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Марис Сангиампонса энэ Даваа гарагт болсон НҮБ-ын “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ын үеэр хүрэлцээтэй эдийн засгийн философи болон үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх нь тогтвортой хөгжлийн цаашдын арга зам болохыг онцлон тэмдэглэв. Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон тус дээд хэмжээний уулзалтын дүнгээр “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал” болон “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” баримт бичгийн хавсралттай “Ирээдүйн төлөө гэрээ”-г баталжээ. Тайландын Гадаад хэргийн сайд Марис "Маргаашийг илүү сайхан болгохын төлөөх олон талт шийдэл" сэдвээр үг хэлж, дэлхий нийтийн нийтлэг ирээдүйг бий болгох талаар үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр хүн бүр хамгаалагдсан, хөгжиж дэвших боломжтой гэрэлт ирээдүйн төлөө итгэл найдвартай байна гэдгээ илэрхийлээд, дэлхийн нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхэд улс төрийн хүсэл зориг шаардлагатай гэдгийг тэмдэглэжээ. Мөн тогтвортой хөгжилд хүрэх арга зам болох хүрэлцээтэй эдийн засгийн философи, хууль бус хар тамхи, үндэстэн дамнасан гэмт хэрэг, кибер гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл зэрэг Тайландын Хаант Улсад чухал ач холбогдолтой асуудлуудыг онцлон тэмдэглэжээ.

Тайландын Хаант Улс дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэх боломжтой гэдэгт итгэж, тус гэрээнд хувь нэмрээ оруулсан бөгөөд бүх оролцогч талуудын оролцоог чухалчилсан гэжээ. Тэрбээр мөн хэлэхдээ, Тайландын Хаант Улс НҮБ болон Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтын талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг энэ оны эхээр зохион байгуулсан гэв. Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтын гол зорилго нь 2030 он гэхэд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудад (SDGs) хүрэхийн тулд НҮБ-ын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, өнөөдрийн болон маргаашийн сорилтуудыг даван туулах чадавхийг бэхжүүлэхэд бүх оролцогч талуудын үйл ажиллагааг түргэтгэх явдал юм. Түүнчлэн НҮБ төвтэй олон талт үзэл санаа болон гишүүн улсынхаа хэрэгцээ шаардлагыг хангахад НҮБ-ын үүрэг, ач холбогдлыг дахин нотлоход оршиж байгаа аж.

Эх сурвалж: The Nation Thailand