images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС БНХАУ-ЫН АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН СТРАТЕГИЙН ЗАХ ЗЭЭЛ БОЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-09-25

44

БНХАУ-ын “Avatr” компани өнгөрсөн долоо хоногт Тайландын Хаант Улсын автомашины зах зээлд орж, Зүүн Өмнөд Азийн тус улсад өргөжин тэлж буй БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн жагсаалтад хамгийн сүүлд нэмэгдэж орсон компани болов. Тус гарааны компани нь 2023 онд “Deepal L07” болон “S07” загварыг, энэ оны эхээр “Lumin L” загварыг худалдаанд гаргасны дараагаар тус компанийн толгой компани болох “Changan”-ны дөрөв дэх загвар болох SUV купе “Avatr 11”-ийг Бангкок хотноо танилцуулжээ.

Зүүн Өмнөд Ази буюу тус бүс нутаг дахь гол төв болох Тайландын Хаант Улс нь БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид, ялангуяа шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэдэг компаниудын төв болж, гадаад зах зээл рүү тэлэх гол түшиц газар болж байна. “Avatr” компанийн Ерөнхийлөгч Чен Жуо хэлэхдээ, “Бид Тайландын Хаант Улсыг манай олон улсын бизнесийн стратегийн зах зээл болж чадна гэдэгт итгэлтэй байна" гэжээ. БНХАУ-ын брэндүүд тэдгээрийн тээврийн хэрэгсэл дэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт онцлог шинж чанарын улмаас Тайландын Хаант Улсын шинэ хэдий ч хурдацтай хөгжиж буй NEV зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Тайландын албаны эх сурвалжийн мэдээлснээр 2023 онд Тайландын Хаант Улсад 76,000 орчим цахилгаан автомашин зарагдсаны 80 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байсан аж. Тайландын Хаант Улсын Засгийн газар цахилгаан автомашины салбарт ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд бүс нутгийн автомашины үйлдвэрлэл, экспортын төв болохын хувьд 2030 он гэхэд жил бүр үйлдвэрлэдэг автомашиныхаа 30 хувийг цахилгаан хөдөлгүүрт автомашин болгох зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: The Nation Thailand