images

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ХАНГАМЖИЙН АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-09-24

43

Тайландын Хаант Улсын Засгийн газар хэт өндөр төсвийн зардлыг шийдвэрлэх, төрийн албан хаагчдын цалин, хангамжийн шинэчлэл хийх шаардлагатай эсэхийг судалж байна. Тус улсын Аудитын ерөнхий газар, Төсвийн товчоо, Төрийн албаны комиссын Ажлын алба зэрэг байгууллагаас төрийн албан хаагчдын цалинг хувийн хэвшлийн салбартай дүйцүүлэх, эсхүл ижил төрлийн нөхөн олговрын багцыг батлах зэрэг хувилбарыг дэвшүүлж байгаа бөгөөд цаашид төсвийн өнөөгийн нөхцөл байдал, ачааллын тэнцвэртэй байдалд зохих үнэлэлт, дүгнэлт өгч, эрүүл мэндийн зардлыг бууруулах арга замыг хайж байгааг Ерөнхий аудитор Патришиа Монгхонванит онцлон тэмдэглэв. Өнгөрсөн 2023 оны төсвийн жилд тус улсын Засгийн газар төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, нөхөн төлбөрт нийт 818 тэрбум тай баат  буюу 24.7 сая орчим ам.доллар зарцуулсан байна.

Эх сурвалж: Bangkok Post