images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭЛСЭН ЧИХРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ 2023-2024 ОНД 20 ХУВИАР БУУРАВ

МЭДЭЭ

2024-09-24

35

Тайландын элсэн чихэр, нишингийн зөвлөлийн дарга Вирит Висэшсинт-ын “Роётерс” агентлагт мэдээлснээр тус улсын элсэн чихрийн үйлдвэрлэл 2023-2024 оны үйлдвэрлэлийн жилд 20.37 хувиар буурч, 8.8 сая тоннд хүрэв. Тэрбээр ирэх 2025 онд тус улс элсэн чихрийн үйлдвэрлэлийг 18 хувиар нэмэгдүүлж, 10.39 тонн элсэн чихэр үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Дэлхийн хоёр дахь томоохон элсэн чихэр экспортлогч Тайландын Хаант Улс дотоодын зах зээлд 2.5 сая тонн элсэн чихэр хэрэглэдэг байна.

Эх сурвалж: Bangkok Post