images

ТАЙ БААТ АНХААРЛЫН ТӨВД

МЭДЭЭ

2024-09-23

44

Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулсны дараа энэ оныг дуусталх хугацаанд тай баатын ханш чухал ач холбогдолтой гэв. Үйлдвэрлэл, экспорт, аялал жуулчлалын салбарт тай баатын ханшийн огцом өсөлт нь богино хугацаанд нөлөөлөлөхгүй гэж зарим судлаачид үзэж байгаа ч Тайландын Төв банкны Мөнгөний бодлогын хороог арга хэмжээ авахыг шаардаж байгаа ажээ.

Тайландын Төв Банкны ерөнхийлөгч Сетхапут Сутивартнаруепут Баасан гарагт нөхцөл байдалд хяналт тавьж байгаа гэж мэдэгдсэн ч хүүг бууруулснаар тус улсын өрийн асуудлыг хөнгөвчлөхгүй, Мөнгөний бодлогын хороо энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ээлжит бус хуралдаан зохион байгуулах шаардлагагүй гэж тус тус мэдэгдэв.

Аялал жуулчлал, спортын сайд Соравонг Тиентхонгийн мэдээлснээр тай баатын ханш өссөн нь Тайландын аялал жуулчлалд нөлөөлөх бөгөөд энэ нь тус улсын Засгийн газрын аялал жуулчлалаас 3.5 их наяд тай баатын орлого олох зорилгод хүрч чадахгүй байх өндөр магадлалтай байна.

Эх сурвалж: Bangkok Post