МАЛАЙЗ УЛС ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИСТ ЭНХ ТАЙВНЫГ САХИУЛАХЫН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАНА
Малайз Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Малайз Улсын Цог Жавхлант Хаан Султан Ибрахим Искандар Төрийн айчлал хийж, энэ үеэр Өмнөд Хятадын тэнгист энх тайвныг сахиулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. "Малайз Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улстай гар нийлэн Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад бүтээлчээр хувь нэмрээ оруулахыг хүсэж байна" гэж Цог Жавхлант Хаан мэдэгдэв.
Энэ сарын эхээр Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим Хятад Улс Өмнөд Хятадын тэнгис дэх газрын тосны хайгуулын үйл ажиллагааг зогсоохын тулд эсэргүүцлийн ноот бичиг илгээсэн бөгөөд хоёр тал энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцаж байгаа аж. Баасан гарагийн уулзалтын үеэр Ши Жиньпин Цог Жавхлант Хаан Султан Ибрахимд "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд дэд бүтцийн чиглэлээр Малайз Улстай харилцаа холбоогоо бэхжүүлэхийг хүсэж байгааг дурджээ.
БНХАУ-ын дарга Малайзын зүүн эрэг дагуу төмөр зам барих, Хятадын Чинжоу болон Малайзын Куантан хотноо тус тус хамтарсан аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг хамтын ажиллагааны төслийг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах, эрчим хүч, цахим эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ амлав.
Эх сурвалж: Bangkok Post