ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД БҮС НУТГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ХАМТЫН ХҮЧИН ЧАРМАЙЛТ ЧУХАЛ ГЭВ
Өнгөрсөн Пүрэв гарагт Тайландын Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса тус улсын шинэ Засгийн газар хил дамнасан сорилт, бэрхшээлийг хөрш улс болон БНХАУ-тай хамтран шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэв. Тэрбээр хууль бус хар тамхины худалдаа, цахим залилан, агаарын бохирдол, үндэстэн дамнасан гэмт хэрэг тус улсын иргэдийн сайн сайханд сөргөөр нөлөөлж байгааг онцлоод энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын хүчин чармайлт чухал үр дүнтэй гэж мэдэгдэв. Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса өнгөрсөн 08 дугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад болсон “Мекон-Ланканг” хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэрээ хятад, камбож, лаос, мьянмар, вьетнам зэрэг улсын Гадаад хэргийн сайд нартай уулзалт хийж, хар тамхи, агаарын бохирдол, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэгэхдээ гадаадын жуулчдыг нэг визийн системээр хил залгаа зургаан улсад зорчих боломжийг олгох чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон байна.
Эх сурвалж: Nation Thailand