images

“DNA” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАРМАГ ЭНЭ НЯМ ГАРАГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

МЭДЭЭ

2024-09-20

49

Тайландын Аялал жуулчлалын газраас жуулчдад өөрт тохирсон аяллын хөтөлбөрийг олоход нь туслах зорилго бүхий “DNAаялал жуулчлалын яармагийг Бангкок хотноо зохион байгуулж байна. Тус улсын Аялал жуулчлал, спортын сайд Соравонг Тьентонг-ийн мэдэгдсэнээр тус яармагийг зохион байгуулснаар жуулчдад төдийгүй аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур операторт дэмжлэг үзүүлэхээс гадна дотоодын аялал жуулчлалын салбарыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой аж. Тус яармагаар "Тайландад заавал хийх 5 зүйл"-ийг жуулчдад танилцуулахаас гадна тус яармаг 1. Байгалийн аялал жуулчлал, 2. Адал явдал, 3. Инфлюэнсер, 4. Сүсэг бишрэл, 5. Цаг хугацаагаар аялах гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэж байна. Тайландын Аялал жуулчлалын газрын тооцоолж байгаагаар дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус яармаг 50,000 гаруй хүн хүлээн авч, аялал жуулчлалын салбарт 1 тэрбум тай баат буюу 30 орчим сая ам.долларын ашиг олох юм байна.

Эх сурвалж: Nation Thailand