images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ҮЕРИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД МЬЯНМАРЫН ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

МЭДЭЭ

2024-09-17

54

Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса тус улсын хойд бүс нутагт болж буй үер, усны гамшгийн асуудлаар өнгөрсөн Даваа гарагт Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд У Тан Шве-тэй утсаар ярьж, санал солилцов. Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса мьянмарын Гадаад хэргийн сайд У Тан Шве-тэй утсаар ярьсныхаа дараа хоёр улсын иргэдийн сайн сайхан амьдралын төлөө үерийн усыг үр дүнтэй хянах, үер, усны гамшгийг тодорхой үе шаттайгаар шийдвэрлэх, усны менежментийг сайжруулах хүрээнд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа онцлов. Тэрбээр “Мекон-Ланканг” хамтын ажиллагааны хүрээнд усны менежментийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэхийг мьянмарын Гадаад хэргийн сайд У Тан Шве-д хүсэлт болгосон бөгөөд өнгөрсөн Ням гарагт мьянмар дахь Тайландын Элчин сайдын яам болон бусад агентлагт зочилж, үерийн гамшигт өртсөн бүс нутагт шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх арга замын талаар хэлэлцсэн аж.

Эх сурвалж: Nation Thailand