images

ҮЕРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЯНАХ ТӨВ БАЙГУУЛАВ

МЭДЭЭ

2024-09-16

107

Ерөнхий сайд Петонтан Чинават улс даяар үерийн нөхцөл байдлыг хянах үндэсний төв, үерийн хариу арга хэмжээ авах болон үерийн дараахь сэргээн босголтын ажлыг зохицуулах хоёр шинэ агентлаг байгуулах шийдвэр гаргав.

Ерөнхий сайд өөрийн X хуудаснаа мэдээлснээр үерт нэрвэгдэгсдийг аврах үндэсний төв, үерийн гамшгийн эсрэг албан ёсны хүчин чармайлтыг удирдан чиглүүлэх хороо, үер, хөрсний гулгалттай холбоотой нөхцөл байдалд хяналт тавих өөр нэг хороог байгуулахаар хуралдана гэв. Ерөнхий сайд өөрөө үерт нэрвэгдэгсдийг аврах төвийн даргаар ажиллана гэж эх сурвалж мэдээллээ.

Энэ оны 8 дугаар сарын 16-наас хойш 130,000 орчим иргэн хойд, зүүн хойд болон төвийн тал нутгийн зарим хэсэгт үерт нэрвэгдээд байна гэж Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах хэлтсээс мэдээлсэн.

Эх сурвалж: Bangkok Post