images

ТХУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМ ХЯТАД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ ТЭМЦЭНЭ

МЭДЭЭ

2024-09-09

96

Худалдааны сайд Пичай Нарипфан тус улсад барааны үнэ өртөг нэмэгдүүлж буй хятадын хямд болон аюулгүй байдлын стандарт хангаагүй бараа бүтээгдэхүүн ихсэж буй асуудлыг шийдвэрлэх ажлыг түргэсгэхээ мэдэгдэв. Тэрээр нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн хураамж зэрэг татвартай холбоотой хуулийн хэрэгжилтийг Засгийн газар анхаарах шаардлагатай гэв.

Мөн эдгээр хятадын бараа нь Тайландын аж үйлдвэрийн стандартын хүрээлэн (TISI), Хүнс, эмийн газар (FDA) зэрэг байгууллагаас гэрчилгээ авсан эсэхийг ТХУ-ын Худалдааны яамнаас тус тус шалгахаар болжээ.

ТХУ-д хийж буй экспортын 80 хувийг түүхий эд, өргөн хэрэглээний болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд олон нийтийн анхаарлыг ихэд татсан хятадын хямд гэгдэх бараа бүтээгдэхүүн нь ихэвчлэн өдөр тутмын хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэрэг экспортын зөвхөн 10 хувийг эзэлж байна гэж ТХУ-д суугаа БНХАУ-ын ЭСЯ-наас мэдээлсэн байна.

Эх сурвалж: Bangkok Post